- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ-/ХХЗХ-ны 2020-04-29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан./
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 24 Улаанбаатар хот
"ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН
ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-д дараах заалтыг нэмсүгэй.
1/4 дүгээр зүйлд:
4.10.Хөдөлгөөнт холбооны 2 дах үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дараах хуваарь, хугацаагаар шилжүүлнэ (Хүснэгт-4).
2 дах үеийн (2G) радио давтамжийн зурвас |
Нутаг дэвсгэр |
Хугацаа, он |
453-457.5/463-467.5 |
Улаанбаатар |
2025 - 2030 |
Аймгийн төв |
2028 - 2035 |
|
Сум, суурин |
2030 - 2035 |
|
824-831/869-876 |
Улаанбаатар |
2023 - 2025 |
Аймгийн төв |
||
Сум, суурин |
||
890.0-902.5/935.0-947.5 |
Улаанбаатар |
2022 - 2026 |
Аймгийн төв |
||
Сум, суурин |
||
902.6-909.8/947.6-954.8 |
Улаанбаатар |
2023 - 2028 |
Аймгийн төв |
||
Сум, суурин |
2020 - 2028 |
|
1710-1725/1805-1820 |
Улаанбаатар |
2020 - 2028 |
Аймгийн төв |
||
Сум, суурин |
||
1745-1755/1840-1850 |
Улаанбаатар |
2019 - 2020 |
Аймгийн төв |
||
Сум, суурин |
2020 - 2026 |
2.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын дор дурдсан заалтуудыг дараах байдлаар өөрчилсүгэй.
1/8 дугаар хавсралтын 4 дэх заалтын "40 МГц" гэснийг "50 МГц" гэж,
2/9 дүгээр хавсралтын 4 дэх заалтын "50 МГц" гэснийг "80 МГц" гэж.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
