- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам батлах тухай /ТАЗ-ийн 2020-06-23-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 244 Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.
"6.3.Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэгийг сорилоор шалгаж 20 хүртэл оноогоор үнэлнэ.
6.4.Дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ."
2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ
Текст томруулах
A
A
A
