- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Жагсаалтыг шинэчлэн батлах тухай /Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫ
ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дугаар А/114 Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ КОДОД ОРУУЛАХ НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681дүгээр зүйлийн 2681.1.8, 2711дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ын үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ц.Гэндэнцэвээн, Б.Батхишиг/ нарт даалгасугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Үндэсний код 2206.00.11, 2206.00.12-ыг нэмж, Үндэсний код 2206.00.10-ыг дараах байдлаар өөрчлөх:
Мөр |
Үнд. код |
Барааны бичиглэл |
Хэмжих нэгж |
|
|
--- 35% хүртэл хатуулагтай:
|
|
2206.00 |
11 |
---- 0.5%-иас дээш боловч 2%-иас хэтрэхгүй хатуулагтай
|
л |
2206.00 |
12 |
---- 2%-иас дээш боловч 35% хүртэл хатуулагтай
|
л |
Текст томруулах
A
A
A

