A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 7дугаар сарын 1-ний өдөр Дугаар 16/02 Улаан жирэм

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 4. 5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол зэргийг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11/02 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийн хувь, хэмжээнд оруулсан өөрчлөлт, мөн тогтоолын хавсралтад шинээр тогтоосон ойн болон усан сан бүхий газрын төлбөрийн хувь хэмжээ зэргийг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, иргэдэд сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Зоригтбаатар/-д даалгасугай.

3.Тогтоолын өөрчлөлттэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11/02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.БАТ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 16/02 дугаар тогтоол

ХУЛД СУМЫН ЗАРИМ АНГИЛАЛЫН 1 НЭГЖИД НООГДУУЛАХ ГАЗРЫН

Үндсэн

ангилал

Код

/Lcodel/

Ангиллын

түвшин -1

Ангиллын түвшин-2

/ашиглалтын зориулалт/

Суурь үнэ /төгрөг/

Итгэлцүүр

Газрын

төлбөр хэмжээ

Тайлбар

1 га /төгрөг/

1 M.KB

/төгрөг/

Хот, тосгон бусад сууриын газар

1

Уурхайн газар

Ашиглалт олборлолт явуулж буй талбай

40,000,000

0.4

320,000

32

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 11/02 дугаар тоот тогтоолын 02 дугаар хавсралтын уул уурхайн ангилалын түвшинд өөрчлөлт оруулах

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж

16,000,000

1

160,000

16

Нөөц газар

16,000,000

1

160,000

16

Ойн сан бүхий газар

1

Ойн сан бүхий газар

Мод үржүүлгийн газар, ой модоор бүрхэгдсэн, заган ойгоор бүрхэгдсэн газар таримал ой

40,000,000

0.1

80,000

8

Нэмэлтээр оруулах

Усан сан

Бүхий газар

1

Усан сан бүхий газар

Нуур цөөрөм,тойром, , булаг, шанд

40,000,000

0.1

80,000

8

Нэмэлтээр оруулах