A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 352 Улаанбаатар хот

"ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-Д

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 46 дугаар тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ын 2.1.5 дахь заалтын "...1 жилийн..." гэснийг "...6 сарын..." гэж, 2.2.2 дахь заалтын "…10…" гэснийг "…3…" гэж, 2.2.3 дахь заалтын "…10…" гэснийг "…20…" гэж, 3.6.2 дахь заалтын "…15…" гэснийг "…20…" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтыг журамд оруулсан өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.

3.Энэхүү журмын өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зээлийн батлан даалтын сан /Б.Батбаяр/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН