- Нүүр
- Сайдын тушаал
- Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дугаар А/148 Улаанбаатар хот
ЧИГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 02/556 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 106 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.
д/д |
Чиглэлийн дугаар |
Чиглэлийн нэр |
Чиглэлийн урт |
107 |
ХХ107 |
Улаанбаатар хот-Архангай аймгийн Өлзийт сум |
405 км |
108 |
ХХ108 |
Улаанбаатар хот-Архангай аймгийн Цахир сум |
763 км |
2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын хавсралтын 2.86 Чиглэлийн нэр: Увс аймгийн Улаангом сум-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалыг шинээр нэмсүгэй.
3.Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тус бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох ажлыг зохион байгуулахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т тус тус даалгасугай.
САЙД Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A

