A

A

A

Бүлэг: 1979

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Дугаар 109 Улаанбаатар хот

БАНКИНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 07 дүгээр сарын 06-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйлийн 2.4.1. дэх заалт:

Энэхүү журмын хавсралт 3-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс их байх тохиолдолд;

2/3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг:

Корпораци нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хэлбэр хэмжээг энэ журмын хавсралт 1 болон хавсралт 2-т заасан зарчим, аргачлалыг баримтлан тооцоолно.

2."Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-д дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.9. дэх хэсэг:

3."Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг:

Журмын 3.2 дахь хэсгийн "...тусгай төлөөлөгч..." гэснийг "...Монголбанк.." гэж өөрчлөх

4."Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын "Хадгаламжийн даатгалын корпорациас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг тооцоолох аргачлал"-ыг хавсралт 2-оор, "Нөхөн төлбөр олгох болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд гарах зардлын харьцуулалт"-ыг хавсралт 3-аар тус тус баталсугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 90 дүгээр тогтоолын төслийг хүчингүй тооцсугай.

6.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г. ДӨЛГӨӨН