A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"51 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна."

Хэвлэх

2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 52дугаар зүйлийн "энэ хуулийн 51дүгээр зүйлд заасны дагуу Корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор" гэснийг "2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР