A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"61.2.Энэ хуулийн 61.1.1-61.1.3, 61.1.5-61.1.7-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр улсын төсвөөс, 61.1.4-т заасан чиг үүргийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусгай зориулалтын шилжүүлгээр тус тус санхүүжүүлнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР