A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дараах зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт:

"9.1.13.Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2, 24.6.5-24.6.8, 24.6.10, 351.3-т заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ."

2/14 дүгээр зүйлийн 14.8.7 дахь заалт:

"14.8.7.даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;"

3/14 дүгээр зүйлийн 14.9.12 дахь заалт:

"14.9.12.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах;"

4/23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт:

"23.2.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх;"

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын "хэлбэрийн" гэсний дараа "эмийн сангаас бусад" гэж, мөн заалтын "байгууллагаас" гэсний өмнө "тусламж, үйлчилгээ үзүүлэгч" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

"9.3.Даатгуулагч Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг тухайн эрүүл мэндийн байгууллагын эмийн сан, бусад эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ."

2/9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг:

"9.4.Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлосон хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд холбогдох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална."

3/9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт:

"9.1.5.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.8, 15.1.10, 15.1.14-т заасан эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээ;"

4/9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт:

"9.1.7.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;"

5/14 дүгээр зүйлийн 14.8.2 дахь заалт:

"14.8.2.эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн хөрөнгийг тооцох, төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;"

6/14 дүгээр зүйлийн 14.8.3 дахь заалт:

"14.8.3.эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;"

7/16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт:

"16.1.3.даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх;"

8/16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт:

"16.1.5.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох;"

9/18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:

"18.4.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч, мэргэжилтэнд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт хангасан байдал, ажлын үр дүнг үндэслэн бүтээмжийн урамшуулал олгох бөгөөд холбогдох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "байгууллагатай" гэснийг "байгууллага болон эмийн сантай" гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн "Нийгмийн" гэснийг "эрүүл мэндийн" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтын "тариа, материалын" гэснийг "эмнэлгийн хэрэгслийн" гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.10, 14.9.11 дэх заалтын "нийгмийн даатгалын" гэснийг "санхүү, төсвийн" гэж, 14 дүгээр зүйлийн 14.8.7 дахь заалтын дугаарыг "14.8.8" гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.12 дахь заалтын дугаарыг "14.9.13" гэж, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн "банкинд" гэснийг "төрийн санд" гэж, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын дугаарыг "23.2.4" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8 дахь заалтын "магадлан итгэмжлэгдсэн спортын клуб," гэснийг, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын "идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ," гэснийг 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "нийгмийн даатгалын," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.6, 9.1.8, 9.1.12 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.9.9 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтаас бусад зүйл, заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, мөн хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР