A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6.10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"24.6.10.эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

"24.2.Энэ хуулийн 24.6.3, 24.6.4-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

2/24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг:

"24.4.Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн энэ хуулийн 24.6.10-т заасан тусламж, үйлчилгээнээс бусад тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна."

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн "эмнэлгийн" гэснийг "эрүүл мэндийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.4 дэх заалтын ", эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР