A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:

"3.1.8."тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг."

2/16 дугаар зүйлийн 16.6.4 дэх заалт:

"16.6.4.батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон цалингийн санд багтаан ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;"

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР