- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- /МБЕ-ийн 2020 оны А-340 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

МОНГОЛБАНКНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дугаар А-340 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан "Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-д дор дурдсан агуулгатай 4.31, 4.32, 4.33дахь заалт нэмсүгэй:
4.31Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээг дараах томъёогоор тооцно:
ГВХадri |
- |
Тухайн хангалтын хугацааны эхний өдрийн байдлаарх Монголбанкны статистикийн бюллетеньд хамгийн сүүлд мэдээлсэн гадаад валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүнээс “r”-с дээш нэгж хувиар өндөр хүү төлж буй гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
ГВХадxi |
- |
Хүү төлж буй гадаад валютын харилцахын үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
НГВХХi |
-
|
Нийт гадаад валютын харилцах, хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
4.32Заавал байлгах нөөцийн урамшууллаас хорогдуулах хувийг тооцоход ашиглагдах параметр ("r")-ийн утгыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
4.33Урамшууллаас хорогдуулах хувийг шаардлагатай тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоож болно.
2."Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ын 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
4.3 Энэ журмын 4.2-т заасан урамшууллын хүүг дараах томъёогоор тооцно:
3."Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ын 1-Б дүгээр хавсралтыг энэ тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу, 3 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг энэ тушаалын 2 дугаар хавсралтын дагуу тус тус өөрчлөн найруулсугай.
4.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Санхүү бүртгэлийн газар (Ц.Гарьд), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), бүх банкны гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.
6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-235 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Заавал байлгах нөөцийн урамшууллын хэмжээг тооцох
А банк 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хангалтын хугацаанд төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагыг зэрэг ханган ажилласан гэж үзье. Хэрэв төгрөгийн заавал байлгах нөөцийн тогтоосон хэмжээнд[4] жилийн 6.5 хувийн урамшууллын хүү олгодог, Монголбанкнаас хамгийн сүүлд олон нийтэд зарласан гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүнээс 1-ээс дээш нэгж хувиар өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын нийлбэрийн тухайн банкны нийт гадаад валютын харилцах, хадгаламжийн дүнд эзлэх хувь хэмжээ 10% гэж үзвэл тооцооллыг дараах байдлаар гүйцэтгэнэ.
Хангалтын хугацаа: Хангалтын хугацаанд тогтоосон төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээ (ЗБН): Урамшууллын хүү (rr): Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээ (УХХ): |
06/07/2017-06/20/2017 32,800 төгрөг 6.5% 10% |
Текст томруулах
A
A
A

