A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

506,538.3

 

1.1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

133,598.5

1.2

Ажиллагчдаас төлөх шимтгэл

158,202.3

 

1.3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

53,548.7

 

1.4

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл

84,128.5

 

1.5

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

19,425.8

1.6

Бусад орлого

57,634.6

 

Нийт орлого

506,538.3

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангаас 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

494,538.3

1.1

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох:

319,982.6

1.1.1

Улсын төсөв

246,345.9

1.1.2

Аж ахуйн тооцоот

42,629.4

1.1.3

Сум, тосгоны эрүүл мэндийн төв

8,707.3

1.1.4

Ковид-19, улирлын томуугийн вакцин

22,300.0

1.2

Хувийн эмнэлэгт олгох

130,548.5

1.3

Эмийн санд олгох

37,228.8

1.4

Үйл ажиллагааны урсгал зардал

5,438.4

1.5

Нийгмийн даатгалын байгууллагад олгох

1,100.0

1.6

Бусад

240.0

Нийт зарлага

494,538.3

"

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР