- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ / галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар А/198 Улаанбаатар хот
ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын 2.3, 2.31дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа П.Оростогоо/-д үүрэг болгосугай.
3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ЦАГДААГИЙН
ХУРАНДАА Ж.БОЛД
Текст томруулах
A
A
A
