- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Дугаар 280 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам"-ын Ерөнхий зүйлд дараах хэсгийг нэмсүгэй.
1/1.5.Энэ журмын хүрээнд цахим хуудас нь бүх төрлийн контентийг хэрэглэгчид хүргэдэг вэб сайт эсхүл цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас /пэйж хуудас/ хамаарна.
2.Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "цагдаагийн байгууллага" гэсний дараа "тагнуулын байгууллага" гэж, мөн зүйлийн 4.4.1, 4.4.2 дахь заалтын "хандалтыг" гэсний дараа "хаах, эсхүл түр" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
4.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.3, 4.4, 4.5, 4.6, 4.6.1, 4.8, 6.2, 7.1, 7.2, 7.3 дахь хэсгийн "цахим орчны" гэснийг "интернетэд суурилсан" гэж, 4 дүгээр зүйлийн 4.6.1 дэх заалтын "хугацаа дуустал хязгаарлах" гэснийг "дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах" гэж, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын "баталгаажуулах" гэснийг "сурталчилгаа саадгүй явуулах технологийн боломжоор хангах арга хэмжээ авах." гэж, 6.3.1 дэх заалтын "тус бүр нэг цахим хаяг, цахим хуудас" гэснийг "нэг цахим хуудас" гэж, мөн зүйлийн 6.3.2 дахь заалтын "цахим хуудас, цахим хаягийг" гэснийг "цахим хуудсыг" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Б.Бат-Эрдэнэ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, Тагнуулын ерөнхий газар /П.Одонбаатар/-т тус тус даалгасугай.
ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Текст томруулах
A
A
A
