- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дугаар А/153 Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, 2711дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны A/82 дугаар тушаалаар батлагдсан "Заавар батлах тухай" тушаалын 4 дүгээр хавсралтын "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-т доорх өөрчлөлтийг оруулсугай.
a/ 8 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт татварын чөлөөлөлтийн нэмж оруулах кодуудыг хавсралтад заасны дагуу өөрчлөх;
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын орлогын газар /Я.Эрдэнэчимэг/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/, Статистикийн хэлтэс /Э.Лхагвасүрэн/ -т тус тус үүрэг болгосугай.
3.Татварын чөлөөлөлтийн өөрчлөлт орсон кодуудыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны
Горимын код |
Хэлцэл |
Татвараас чөлөөлөгдсөн бараа |
Чөлөөлөлтийн код |
Чөлөөлөгдөх татварын төрөл |
403 403-1 |
110 |
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалт |
653 |
Гааль, НӨАТ |
403 403-1 |
110 |
2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос |
654 |
Гааль, НӨАТ |
403 403-1 |
110 |
Цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмж |
655 |
Гааль, НӨАТ |
403 403-1 |
110
|
Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл /Нууц болон маш нууц/ |
656 |
НӨАТ |
403 403-1 |
110
|
Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол /B-Хийн хайгуул, олборлолтын техник, төхөөрөмж, хэрэгсэл/ |
657 |
Гааль, НӨАТ |
623 |
223 |
Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг |
616 |
Гааль, НӨАТ |
403 403-1 |
110 |
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах бараа |
658
|
НӨАТ |
403 403-1 |
110 |
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах бараа |
659
|
Гааль, НӨАТ |
Текст томруулах
A
A
A

