- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧОЙБАЛСАН СУМЫН ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ
ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 03 Хулстай
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.4, 7.5, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газар нутгийн бүсчлэл, газрын татвар төлбөрийн үнэлгээний бүс, хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 07 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтын 5 дугаар хэсэгт тусгагдсан Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл ангиллын уул уурхай гэснийг, ашиглалт олборлолт явуулж буй талбай, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж, ашиглалт явуулаагүй талбай гэж 3 ангилан газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоосугай.
2.Ойн болон усан сан бүхий газар, эрчимжсэн мал аж ахуй гэсэн зориулалтуудын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.
3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Ариунболд/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Ц.БАЯРЦОГТ
№ |
Газар ашиглалтын зориулалт |
Хэмжих нэгж |
1 га газрын суурь үнэлгээ /төг/ |
Газрын төлбөр |
||||
1-р бүс |
2-р бүс |
|||||||
Итгэлцүүр |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
Итгэлцүүр |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
|||||
5 |
ХАА-гаас бусад үйлдвэрлэл |
Баяжуулах болон бусад үйлдвэрлэл |
1га |
16 000 000 |
0.1 |
16 000 |
0.1 |
16 000 |
Хөнгөн үйлдвэр |
1га |
16 000 000 |
0.1 |
16 000 |
0.1 |
16 000 |
||
Аялал жуулчлал |
1га |
16 000 000 |
0.1 |
16 000 |
0.1 |
16 000 |
||
Тусгай хамгаалалттай газар /3 дахин өснө/ |
1га |
16 000 000 |
0.3 |
48 000 |
0.3 |
48 000 |
||
Зам шугам сүлжээ |
1км |
7500 |
0 |
7500 |
0 |
7500 |
||
Эрчимжсэн мал аж ахуй |
1га |
16 000 000 |
0.1 |
16 000 |
0.1 |
16 000 |
||
Ашиглалт олборлолт явуулж буй талбай |
1га |
50 000 000 |
0.2 |
200 000 |
0.2 |
200 000 |
||
Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж |
1га |
16 000 000 |
0.2 |
32 000 |
0.2 |
32 000 |
||
Ашиглалт явуулаагүй талбай |
1га |
16 000 000 |
0.1 |
16 000 |
0.1 |
16 000 |
||
Ойн болон Усан сан бүхий газар |
1га |
50 000 000 |
0.2 |
200 000 |
0.2 |
200 000 |
Текст томруулах
A
A
A

