A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 9 дүгээр сарын 29-нйи өдөр Дугаар А/450 Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал /Б.Нарантуяа/-д, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга /Я.Амаржаргал/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/441 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Т.МӨНХСАЙХАН

Эрүүл мэндийн сайдын

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн

1.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-д дараах өөрчлөлт оруулсугай:

1.1.Журмын 14.2 дахь заалтыг "Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт (цаашид "элсэлтийн шалгалт" гэх)-ыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар энэхүү журмын 14.1, 15.2.3, 15.4.11, 15.16.2, 15.17.6, 15.17.9-д заасан хугацаатай уялдуулж зохион байгуулна" гэж;

1.2.Журмын 14.3 дахь заалтыг "Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийг тухайн жилд нэг удаа зохион байгуулах бөгөөд шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр энэхүү журмын 15.2.3, 15.4.11, 15.16.2, 15.17.6, 15.17.9-д заасан хугацаатай уялдуулж элсэлтийг нэмэлтээр зохион байгуулж болно" гэж;

1.3.Журмын 15.1 дэх заалтыг "Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтыг сорил, ярилцлагын гэсэн 2 үе шаттай зохион байгуулна" гэж;

1.4.Журмын 15.2.7 дахь заалтыг "Эрүүл мэндийн хөгжлийн төв, төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага нь элсэлтийн шалгалт авах өрөө, танхим, шаардлагатай техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангана" гэж;

1.5.Журмын 15.4 дэх заалтыг "Энэхүү журмын 15.3-т заасан ажлын хэсэг нь элсэлтийн сорил, ярилцлагын шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна" гэж;

1.6.Журмын 15.11 дэх заалтад "шалгалтын сорилын хувилбараас сонгох" гэж;

1.7.Журмын 15.4.12 дахь заалтад "элсэлтийн шалгалтын комиссоос хүлээлгэн өгсөн элсэлтийн сорилын шалгалтын дүнг элсэлтийн шалгалт дууссанаас хойш дараах өдрийн 12 цагт багтаан олон нийтэд мэдээлнэ. Сорилын шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтнийг ярилцлагын шалгалтад оруулж сорил, ярилцлага шалгалтын нэгдсэн дүнг дараах өдрийн 12 цагт багтаан олон нийтэд мэдээлэх" гэж;

1.8.Журмын 15.6.4, 15.16.2, 15.16.3, 15.17.1, 15.19 дэх заалтын "шалгалтын дүн" гэснийг "шалгалтын нэгдсэн дүн" гэж;

1.9.Журмын 15.10.1 дэх заалтыг "үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын сорилын санг бүрдүүлэх" гэж;

1.10.Журмын 15.12.1 дэх заалтын "сорилын хувилбар сонгоход энэхүү журмын 15.11-д заасан хоёр албан тушаалтан зөвхөн байх" гэснийг "сорил сонгоход энэхүү журмын 15.11-д заасан албан тушаалтан байх" гэж;

1.11.Журмын 15.17.6 дахь заалтын "ажлын 1-2 хоногт багтаан" гэснийг "ажлын 5 хоногт багтаан" гэж;

1.12.Журмын 15.17.7 дахь заалтыг "Журмын 6.3-т заасан шийдвэрээр батлагдсан хяналтын тоонд багтаан зохион байгуулах ба суралцагч-сургалт эрхлэх байгууллагын хуваарилалтыг өөрчлөхгүй" гэж тус тус өөрчлөн найруулах.

2.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-д дараах нэмэлт оруулсугай:

2.1.Журмын 15.7, 15.9.1-15.9.3, 15.16.3.3, 15.18.4 дэх заалтын "шалгалтын сорил" гэсний дараа "ярилцлагын шалгалтын агуулга" гэж;

2.2.Журмын 15.15.5 дахь заалтын "минут" гэсний дараа "ярилцлагын шалгалт 15 минут хүртэл" гэж тус тус нэмэх.

3.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-д дараах хасалт оруулсугай:

3.1.Журмын 15.10.2 дахь заалтын "төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын сорил" гэснийг;

3.2.Журмын 15.11 дэх заалтын "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын асуудал хариуцсан газрын дарга нар", гэснийг тус тус хасах.