A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ КОДОД ОРУУЛАХ НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681дүгээр зүйлийн 2681.1.8, 2711дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ын үндэсний кодод оруулах нэмэлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Үндэсний кодод оруулсан нэмэлтийг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ц.Гэндэнцэвээн, Б.Батхишиг/-д даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ