A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дугаар А/1174 Улаанбаатар хот

ЦАГИЙН ХЯЗГААРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "ж", 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй зориулалтын бие даасан байртай /ресторан, баар, кафе/ үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 02:00 цагаар тогтоосугай.

2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны "Цагийн хязгаар тогтоох тухай" А/504 дүгээр захирамжийн хавсралтын 3,4,5 дахь хэсэгт заасан Багануур, Багахангай дүүрэгт хамааралтай заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН