- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 159
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хаалтын балансыг нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хааж, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн авлагын үлдэгдэл 31.6 (гучин нэгэн тэрбум зургаан зуун сая) тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлэн бүртгэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан авлага болох Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн болон Тариаланг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэлтэй улаан буудайн авлагыг барагдуулж, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч 2015 оны II улиралд багтаан танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нарт үүрэг болгосугай.
3. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тайланд "нөөцөд байгаа бензин" гэсэн ангиллаар бүртгэгдсэн үлдэгдлийн тооцоог баримтаар нотлон баталгаажуулж, холбогдох журмын дагуу дуусгавар болгохыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
