- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт:
"23.8.15.малын тоо толгойн албан татвар."
2/47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт:
"47.1.7.Эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэлт орлого."
3/60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт:
"60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтын "улсын" гэсний дараа "болон эрүүл мэндийн даатгалын сангийн" гэж, 58 дугаар зүйлийн 58.1.18, 58.2.17 дахь заалтын "энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч" гэсний дараа "болон нийтийн биеийн тамирын" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын "58.1.20, 58.2.19," гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.20, 58.2.19 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1.3, 61.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
