- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,
ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар 110 Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус Зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал"-д оруулах нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
1.4.5-д –"Насосны станцын өөрийн хэрэглээ" гэсний дараа агуулга бүхий хэсгийг нэмэх. Үүнд:
2.4.6 -д "Зохицуулах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр цэвэр усны хорогдол, бохир усны шингээлт тооцно".
3.10.8.-д "Ариутгах татуургын шугамд гадаргуугийн хөрс, борооны усыг хангагч байгууллагын зөвшөөрлөөр нийлүүлсэн тохиолдолд төлбөрийг Зохицуулах зөвлөлөөс баталсан ААНБ-ын бохир усны тарифаар тооцно".
Текст томруулах
A
A
A
