A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 372 Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 38 дугаар зүйлийн 38.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 хавсралтын "Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах туршлагын шаардлага хэсгийн "Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх" гэснийг "Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно" гэж өөрчилсүгэй.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ