- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасны хөрөнгөөр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тайланг Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд тус тус танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.
2.Энэ тогтоолыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
