- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 144
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралтын "Б" хэсгийн 4 дэх заалтыг "Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга" гэж өөрчлөн найруулж, "Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын норматив батлах тухай" Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад "18.Дэд сайд", "19.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга", "20.Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх" гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
