- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 169
Улаанбаатар хот
Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам, холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн;
2. Архангай аймгийн Өлзийт сумын соёлын төвийг Монгол Улсын ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын;
З. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн (өвгөөдэй) Дамдинсүрэнгийн;
4. Дорнод аймгийн Дашбалбар сумын 10 жилийн дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн;
5. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Базарын Ширэндэвийн;
6. Улсын багшийн их сургуулийн Багшийн сургуулийг Монгол Улсын гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн;
7. Өмнөговь аймгийн Манлай сумын 8 жилийн дунд сургуулийг Ардын хувьсгалын партизан Дамирангийн Нанзадын нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
