- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог батлах тухай

/ЗГ-ын 2013 оны 405-р тушаалаар хүчингүй/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог батлах тухай
2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 189 Улаанбаатар хот
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, дэд дарга 1 байхаар тогтоож, түүний бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/Эрүүгийн цагдаагийн алба;
б/Мөрдөн байцаах алба;
в/Хэрэг бүртгэх алба;
г/Хэв журам хамгаалах алба;
2. Цагдаагийн ерөнхий газрын даргын удирдлагад Дотоодын цэрэг /штаб/ ажиллуулахаар тогтоосугай.
3. Цагдаагийн ерөнхий газрын төв аппаратын орон тооны дээд хязгаарыг офицер, улирагч 45, энгийн орон тооны ажилчин, албан хаагч 14, бүгд 59 хүнтэй байхаар тогтоосугай.
4. Хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад төвлөрч байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас 25, Хил хамгаалах ерөнхий газраас 5, Гал түймэртэй тэмцэх газраас 26, Улсын гаалийн ерөнхий газраас 14, Үндэсний татварын ерөнхий газраас 13 хэрэг бүртгэгчийн орон тоог цалингийн сан, ашиглаж байгаа автомашин, холбогдох техник хэрэгслийн хамт Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоо, бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 180 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
