- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, тухайн бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны бүтэц,орон тоог батлах тухай /ЗГ-ын 2015 оны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар 227 Улаанбаатар хот
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, тухайн бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны бүтэц,орон тоог батлах тухай
/ЗГ-ын 2015 оны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Чөлөөт бүсийн тухай хуулийн 6.4, 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны цалингийн санг 32.6 (гучин хоёр сая зургаан зуун мянга) сая төгрөгөөр тогтоож, бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралт ёсоор, уг чөлөөт бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны орон тоог 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Тус чөлөөт бүсийн хөгжлийн мастер төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг сонгон тэдгээрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, чөлөөт бүсийн захирагчид үүрэг болгосугай.
3. Гааль, паспорт, визийн шалгалт, гадаадын болон харьяалалгүй хүмүүсийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлыг зохицуулах зорилгоор хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албадыг "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд ажиллуулах асуудлыг тухайн үед нь зохих журмаар шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан болон чөлөөт бүсийн захирагчид зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
