A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,209,321.2 мянган (хоёр тэрбум хоёр зуун есөн сая гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун) төгрөгөөр баталсугай.

2. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны зардалд зориулан 1,282,240.0 (нэг тэрбум хоёр зуун наян хоёр сая хоёр зуун дөчин мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН