- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БООМТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 401-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 181
БООМТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 401-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боомтын нэгдсэн захиргааны дэргэд "Боомтын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралтаар баталсугай.
2. Боомтын хөгжлийн төвийн үйл ажиллагааг Хилийн боомтын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд,
Текст томруулах
A
A
A
