- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ЗАРИМ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ЗАРИМ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зарим амралт, сувиллын газрын жагсаалтыг 1 дүгээр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /ЗГ-ын 2015-10-19-ний өдрийн 408, ЗГ-ын 2015-12-7-ны өдрийн 179-р тогтоолоор 1-р хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцсон/
2. Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлагын худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 45-р тогтоолоор өөрчилсөн/
3. Худалдах хөрөнгийн үнэлгээний зардлыг дуудлагын худалдааны орлогоос санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.
4. Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5. Нээлттэй дуудлагын худалдаа явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг хариуцагч Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
