A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.5, Монголын үндэсний сурын холбооноос тавьсан саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээ"-ний харваачдад олгох шагналын жишиг хэмжээг хавсралт ёсоор өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА