- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН ЗАРИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 161
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН ЗАРИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3, 29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "ДЦС-2" төрийн өмчит хувьцаат компанийг түшиглэн жилд 210,000 тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн гүйцэтгэл, зардлын тооцоо, хөрөнгийн үнэлгээг Үндэсний аудитын газар, тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн үнэлгээчээр үнэлүүлж улсын комисс хүлээн авах арга хэмжээг зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.
2. Төслийн хүрээнд баригдсан шахмал түлшний цех, агуулах, шингэн шилний үйлдвэрийн барилга зэргийг улсын комисс хүлээн авсны дараа төрийн өмчид бүртгэн холбогдох хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
3. "ДЦС-2" төрийн өмчит хувьцаат компанийн технологийн өөрчлөлт хийсэн 5 дугаар зуухыг төслийн гүйцэтгэгч "Аморе интернейшнл" ХХК-ийн хөрөнгөөр эрчим хүчний горимд шилжүүлэн ажиллуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
4. Төслийн хүрээнд баригдсан шахмал түлшний цехийн болон агуулахын барилга, шингэн шилний үйлдвэрийн барилга, нүүрс хүлээн авах, дамжуулах цехийн өргөтгөл зэрэг барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа төслийн гүйцэтгэлийн зөрүү мөнгийг уг төслийн гүйцэтгэгч "Аморе интернейшнл" ХХК-иар нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
