- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий газар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал, дүгнэлт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн "Хөвсгөл хүнс" ХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
2. Өмнөговь аймгийн "Арвин сан" ХХК-ийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн "Арвин сан" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
