A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын үзэсгэлэнд оролцох тухай" Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 345 дугаар тогтоолын гарчиг болон 1, 2, 3 дугаар зүйлийн "олон улсын" гэснийг "дэлхийн" гэж, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "Ерөнхий зохицуулагчаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг" гэснийг "ерөнхий комиссараар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг" гэж, мөн тогтоолын 3 дугаар зүйлийн "Ерөнхий зохицуулагч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад" гэснийг "ерөнхий комиссар, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт" гэж тус тус өөрчилсүгэй.

2. "ЭКСПО 2015-Милан" дэлхийн үзэсгэлэнд оролцох ажлыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ