- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 145-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 206
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.5, "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" Засгийн газрын 2014 оны 145 дугаар тогтоолд "2. "Жянши уотэр энд хайдропауэр констракшн" компанийн 50, "Чайна рейлвей фирст групп" компанийн 100, "Эйч кэ би интернейшнл холдинг" ХХК-ийн 100, "Чайна Жиансу Жианда констракшн" компанийн 400 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй." гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын 2014 оны 145 дугаар тогтоолын нэрийг "Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" гэж, 2 дугаар зүйлийг "3." гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A
