A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 214

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 2 дугаар зүйлд дараах заалтыг нэмсүгэй:

"2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх."

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.1, 24.1.11, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.



3."Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 291 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-д заасан сонгон шалгаруулалтыг зарлах, бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу зохион байгуулсугай.

4.Мөн журмын 4.4.1 дэх заалтын "гадаад хэлний түвшин,", "англи хэл дээр" гэснийг тус тус хассугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 346 дугаар тогтоол, "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 214 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 291 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ын 3.3.3, 3.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН