A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.6, 47.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2015 оны 103-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2015-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 81-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 89 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: /Энэ заалтыг ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

"4. Энэ тогтоолын 2 дугаар зүйлийн 6-д заасан гэрээний үнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 61 дэх хэсэгт заасан эх сурвалжийг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй."

3. Энэ тогтоол батлагдан гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2014 оны 88 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 89 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд  Н.АЛТАНХУЯГ

 

Сангийн сайд  Ч.УЛААН