A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 13.1, 9.1.7, 13.4.1-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтад хэсэгчлэн өөрчлөлт оруулахаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан нөөцөд үлдээх болон нөөцөөс гаргах талбайн солбицлыг тодорхой болгож Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ