- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ЗАРИМ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 232
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ЗАРИМ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3-д заасныг үндэслэн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлагын худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 37-р тогтоолоор өөрчилсөн/
3. Худалдах хөрөнгийн үнэлгээний болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн томилолтын зардлыг дуудлагын худалдааны орлогоос санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.
4. Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 37-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5. Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаа явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх