A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 233

Улаанбаатар хот

ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур, үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн импортын барааг эрсдэлээр ангилан "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт"-ыг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус үүрэг болгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА