- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолын хавсралтын 2.1.9-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
2.1.9. Монгол, Болгарын "Монголболгаргео" хамтарсан үйлдвэр
"Монголболгаргео" хамтарсан үйлдвэрийг өөрчлөн байгуулах, төрийн эзэмшлийн ногдол хувийг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулан хамтарсан үйлдвэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах;
-Болгарын талтай хэлэлцэн тохиролцох замаар хамтарсан үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
