A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсантай

холбогдуулан авах арга хэмжээний тухай

2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Хадгаламж зээлийн хоршоодын явуулж байгаа санхүүгийн зуучлалын өнөөгийн түвшин, тэдгээрээс макро эдийн засгийн тогтворжилтод үзүүлж байгаа нөлөөллийг нарийвчлан судалж, 2004 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.

2. Олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн зээлийн үр дүнг хамтран судалж, 2004 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/, Монголбанк /О.Чулуунбат/-нд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ