A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Хилийн боомтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.4.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын үндэсний зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Боомтын хяналт шалгалтын дараалал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ