A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

ХУРДНЫ ЗАМ БАРИГДАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан "Гудамж төсөл"-ийн хүрээнд баригдах "Сэлбийн хурдны зам"-ын талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан талбайн солбицол хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргах, талбайн солбицол хэсэгт шинээр зориулалтын бус газар олгох болон барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбицлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдон гарах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР