A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 253

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ""Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам"-д доор дурдсан өөрчлөлтийг оруулсугай:

1) Нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "2 сарын хугацаанд" гэснийг "7 сарын хугацаанд" гэж;

2) Дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Зорчигч ... 3,0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад..." гэснийг "Зорчигч ... 3,0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг хоногт 1 удаагийн оролтоор гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхэд..." гэж;

3) Зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг" гэснийг "2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг" гэж.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Сангийн сайд Ч.УЛААН