- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 174, 2012 оны 194-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 260
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Хэлэлцээр соёрхон батлах тухай (Москва хотод 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан "Монголросцветмет хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр") Монгол Улсын хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"–т оруулах өөрчлөлтийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
2. "Хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн солбицол"–д оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
