- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 261
ТОГТООЛЫН ХАВСРАЛТУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 63 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан "Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.
2. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "к. Уул уурхайн яам" гэсэн хэсэгт "5. Түлшний бодлогын газар" гэсэн заалт нэмж, мөн хэсгийн 1 дэх заалтын "түлшний (эрчим хүчний нүүрснээс бусад) бодлогын хэлтэс" гэснийг хассугай.
3. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "к.Уул уурхайн яам 64" гэснийг "к.Уул уурхайн яам 73" гэж өөрчилсүгэй.
4. "Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолын "19. Ашигт малтмалын газар 170" гэснийг "19. Ашигт малтмалын газар 165", "20. Газрын тосны газар 114" гэснийг "20. Газрын тосны газар 110" гэж тус тус өөрчилсүгэй.
5. Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон орон тооны хязгаар, Ашигт малтмалын газрын болон Газрын тосны газрын орон тооны хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
